dobu.mndobu

"Монгол Улсын нэрийг зөвшөөрөлгүй ашигласан асуудлаар “Miss Grand International” тэмцээний зохион байгуулагчдад хандсан ч албан ёсны хариу ирээгүй байна"

"Монгол Улсын нэрийг зөвшөөрөлгүй ашигласан асуудлаар “Miss Grand International” тэмцээний зохион байгуулагчдад хандсан ч албан ёсны хариу ирээгүй байна"

Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй “Miss Grand International-2026” тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаатай холбогдуулан Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам тэмцээнийг зохион байгуулагч “Miss Grand International Public Limited Company” (MGI PCL) компанид албан ёсоор удаа дараа ханджээ.

Элчин сайдын яамнаас тухайн оролцогч Монгол Улсын иргэн биш бөгөөд тус тэмцээнд оролцуулахаар Монгол Улсаас албан ёсоор шалгаруулсан хүн байхгүйг мэдэгдсэн байна. Иймд Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний хувцас хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг нэн даруй зогсоож, шаардлагатай тайлбар, мэдэгдэл хийхийг зохион байгуулагчдаас шаарджээ.

Зохион байгуулагчид уг шаардлагыг хүлээн авснаа мэдэгдэж, оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах зорилгоор холбогдох бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн шалгалтын албан ёсны дүгнэлт, хариуг Элчин сайдын яаманд хүргүүлэхээ мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй аж.

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам уг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.