0
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ М.Бундмаа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр "Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Шалгаанаа маргааш тайлбарлана" хэмээн цахим хуудастаа бичсэн байгаа юм.
Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ч.Болдбаатар мөн мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр, “Өглөөний 07.00 цагаас оройны 19.00 хүртэл жүдо бөхийн заалнаас холдоогүй зургаан жил болжээ. Нэг ч өдөр ажил тасалж үзээгүй агуу их сэтгэлтэй найзтайгаа үргэлж хамт шүү. Чи байхгүй бол би ч байхгүй. Хамтдаа ажлаа өгье. Чи бол миний мэдэх хамгийн мундаг дасгалжуулагчийн нэг шүү. Хоёр нүүртэй худалч хүмүүс арай арай. Цаг хугацаа хэн үнэн, хэн худлаа гэдгийг харуулаад өгнө өө” гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.