dobu.mndobu

Баянгол зочид буудлын автобусны буудал орчмын барилгын хамгаалалтын хашлагыг шөнийн цагаар буулгана

Баянгол зочид буудлын автобусны буудал орчмын барилгын хамгаалалтын хашлагыг шөнийн цагаар буулгана

Баянгол зочид буудлын орчимд баригдаж буй барилгын хамгаалалтын хашлагыг шөнийн цагаар буулгаж, автобусны буудлын орчныг тохижуулахаар болжээ. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Тус автобусны буудлын орчимд зорчигчид зорчиход хүндрэлтэй, цаашлаад осол гарах эрсдэлтэй байгаа талаар иргэдээс санал, гомдол ирсэн байна.

Тус буудлаар өдөрт нийтийн тээврийн 14 чиглэлийн 167 автобус үйлчилж, ойролцоогоор 9,500 зорчигч зорчдог. Иймээс зорчигчийн хөдөлгөөн ихтэй уг хэсгийн аюулгүй байдал, зорчих нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

Үүнтэй холбогдуулан барилгын хамгаалалтын хашлагыг шөнийн цагаар буулгахаар болсон бөгөөд хашлагыг авсны дараа 14 хоногийн дотор автобусны буудлын орчныг тохижуулах төлөвлөгөөтэй байна.

Ингэснээр зорчигчид автобусанд суух, буух болон буудлын орчимд зорчиход илүү аюулгүй, саадгүй нөхцөл бүрдэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.