dobu.mndobu

АНУ-ын иргэний гээсэн цүнх, камерыг олж өгчээ

АНУ-ын иргэний гээсэн цүнх, камерыг олж өгчээ

Америкийн Нэгдсэн Улсын иргэн Эндрю энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн захаар үйлчлүүлж таксинд сууж, буухдаа цүнх болон камераа мартаж буусан байна.

Энэ талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу тус аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ариунболд ажиллаж гээгдүүлсэн эд зүйлийг нь олж өгчээ.

Уг үйл явдлын талаар Америкийн Нэгдсэн Улсын иргэн Эндрю тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сайхан сэтгэлийг цохон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн талархал ирүүлсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.