dobu.mndobu

Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа. Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0м x 12.0м хэмжээтэй, зоорьгүй гурван давхар, цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй.

Камерын хяналтын төв ашиглалтад орсноор иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг “Дукат” ХХК, гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.