dobu.mndobu

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

Булган аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж түгээн дэлгэрүүлж буй ард иргэд, малчид адуучдыг хамруулан “Айраг фестиваль”-ийг тав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.

Фестиваль Булган аймгийн төвөөс 20-25 км зайд Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумын хил залгаа нутаг болох Өрмийн нуур, Дондогийн булаг залгаа орчимд болох юм байна.

Фестивалийн үеэр хүчит бөхийн барилдаан, даага соёолон морьдын уралдаан, Дэмбээ сайн уу, Айраг хэн сайх уух вэ?, шагай харваа, сээр цохих, хамгийн их саамтай гүү шалгаруулах зэрэг тэмцээн, наадгайг зохион байгуулахаар болсон аж.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.