0
Холимог тулаанч Г.Чинзориг өнгөрөгч зургаадугаар сард найзыгаа хэрцгийгээр зодсоны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хоригдож буй. Түүнийг дахин нэг хэргээр шалгаж эхэлжээ.
Тодруулбал, түүний бас нэг бичлэг цахим орчинд нийтлэгдлээ. Бичлэгт тэрбээр "Яс хугарахад хүнд гэмтэл гээд 10 сая төгрөгөөр л торгуулдаг юм. Гомдолгүй гэж хэл. Дараагийн удаа би мөчний чинь ясыг биш тархи толгойны чинь ясыг хугална шүү" гэх мэтээр нэгэн эрэгтэйг заналхийлсэн байгаа юм.
Уг бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Сануулахад, Энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд иргэн Ч нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн "Т"-ийг ул ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт 3 удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.