dobu.mndobu

Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх “Их хурд” уралдааны барилдаанд зодоглоно

Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх “Их хурд” уралдааны барилдаанд зодоглоно

Морины олимп хэмээн нэрлэгддэг “Их хурд” уралдааныг гурван жил тутам зохион байгуулдаг. Энэ удаагийн “Их хурд 10” уралдаан ММСУХ-ны 30 жилийн ойтой давхцан 8-дугаар сарын 8–10-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох гэж байна.

Тэгвэл тус уралдаанд зориулж улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно. Энэ барилдаанд улсын аварга О.Хангай, улсын заан Д.Анар, улсын харцага Ш.Уламбаяр, Г.Ганхуяг, Л.Лха-Очир, О.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 200 гаруй бөх бүртгүүлээд байна.

Барилдааны түрүү бөхийг 10 сая төгрөгөөр байлж байгаа бол үзүүрлэсэн бөх 8 сая, шөвгийн бөх тус бүр 3 сая төгрөг хүртэх юм.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.