dobu.mndobu

СУДАЛГАА: Явган хүний зам сольж буйгаас болж Х.Нямбаатарын рейтинг унажээ

СУДАЛГАА: Явган хүний зам сольж буйгаас болж Х.Нямбаатарын рейтинг унажээ

Улаанбаатар хотын явган хүний зам, бродюрыг сольж буйг иргэд шүүмжилсээр буй. Үүнтэй холбоотойгоор Хотын даргын нэр хүнд унажээ. 

Тодруулбал, МЭК судалгааны байгууллагаас улс төрчдийн үйл ажиллагааны талаар сар бүр иргэдээс түүврийн аргаар судалгаа авдаг билээ. Энэ дагуу долоодугаар сард Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 508 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар судалгаа авсан байна. 

"Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү" хэмээн асуухад иргэд түүнд 10-аас 3.3 оноо өгсөн байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард түүний рейтинг 3.4 байсан бол долдугаар сард 0.1 оноогоор буурчээ. 

Иргэд түүнийг ийн үнэлэхдээ "Зам засвар шаардлага хангахгүй байна", "Явган хүний зам сольж байгаа нь", "Татварууд нэмсэн", "Түгжрэл" гэх зэргээр сөрөг сэтгэгдэл хэлсэн байна. 

Харин зарим иргэд "Газар чөлөөлж байгаа нь", "Нийтийн тээвэр сайжирсан", "Хот тохижилт" зэргээр түүний ажлыг сайшааж буйгаа илэрхийлжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.