dobu.mndobu

Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-ноос эхэлнэ. Тодруулбал 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд энэ сарын 12-26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулах юм.

Иймд иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

1.Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

2. Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

3. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.