0
Энэ сарын 10-ны өдөр "БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 29 настай эрэгтэй Солонгос хоолны газрын вакум хаалгыг хөшиж 12 нэр төрлийн архи согтууруулах ундааны зүйл хулгайлсан болох нь тогтоогдсон аж. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд өөрийн эзэмшлийн газрыг харуул хамгаалалттай байлгах, хаалгандаа найдвартай цоож, бэхэлгээ хийж, хяналтын камер, дохиолол, хамгаалалтын систем суурилуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.