dobu.mndobu

Гадаадын иргэний эд зүйлсийг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Гадаадын иргэний эд зүйлсийг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Энэ сарын 9-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал Япон Улсын иргэн ...-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халааснаас нь нэг сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.

Халаасны хулгайн гэмт хэрэг нь гудамж тайлбай, үйлчилгээний байгууллага зэрэг олон хүнтэй газар, иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг.

Иймд иргэд Та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлсийг анхаарал, болгоомжтой авч явж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.