dobu.mndobu

Монгол улс эмэгтэй шатарчдын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ

Монгол улс эмэгтэй шатарчдын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ

Олон улсын шатрын холбоо (FIDE) шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлын үзүүлэлтийн шинэ индексийг гаргаснаа танилцуулжээ.

Дэлхийн шатрын холбоодын дунд жендерийн тэгш байдлын түвшинг 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг энэ индексийг оролцоо, амжилт, ахиц гэсэн гурван үндсэн үзүүлэлтэд суурилан гаргадаг байна.

Энэ удаагийн буюу хоёр дахь удаагийн индексийг Дэлхийн шатрын холбооны гишүүн 119 улсын 2023 оноос хойшхи үзүүлэлтээр гаргасан бөгөөд Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр нэгдүгээр байрт буюу 89.26 оноогоор бичигджээ.

Мөн Шри Ланка (86.99), Уганда (84.62), Арабын Нэгдсэн Эмират (82.97), Малайз (79.31), Кени (78.80) улсууд удаалсан байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.