dobu.mndobu

Төв аймгийн Батсүмбэр, Лүн суманд цахилгаан хязгаарлана

Төв аймгийн Батсүмбэр, Лүн суманд цахилгаан хязгаарлана

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр /2025.08.11/  Баянзүрх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр, Лүн суманд эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.   

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 10-12 дугаар байр, Ач үр ХХК, БЗД-ийн ЗДТГ, Орон сууц аж ахуй нэгжийн удирдах газар ХҮТ-4, 129 дүгээр цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор хязгаарлалт хийнэ. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын Миний зуслан гэр хорооллын орчмоор цахилгаан хязгаарлалт хийх бол Лүн суманд 18:00 цаг хүртэл нийтээр нь цахилгаан хязгаарлах аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.