dobu.mndobu

Ж.Чинбүрэн: Зүрх, судасны өвчнөөр нас барсан 6000 гаруй хүнээ аварч болох байсан

Ж.Чинбүрэн: Зүрх, судасны өвчнөөр нас барсан 6000 гаруй хүнээ аварч болох байсан

Засгийн газрын хуралдаанаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд "Зүрх, судасны бие даасан төв" байгуулахаар шийдвэрлэсэн

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Түүхэн өдөр болж байна гэж дотроо бэлгэшээж байна. 24 жилийн турш зүрх судасны өвчлөл, харвалт, шигдээсний нас баралтыг бууруулах чиглэлээр Люксембургийн вант улстай Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамтарсан төсөл амжилттай хэрэгжсэн. Үүний үр дүнд Зүрх, судасны бие даасан төв байгуулахад тус улс буцалтгүй тусламж үзүүлэхээр болж байна. Төслийн гуравны нэг нь буцалтгүй тусламжаар, гуравны хоёр нь зээлээр юм. 

Энэ асуудалд Сангийн яам онцгой үүрэгтэй ажилласан. Ийм хэлэлцээрийн зээл олно гэдэг бол маш сайн зүйл. 

Монгол Улсын хүн амын нас баралтын дийлэнх нь зүрх, судасны шалтгаант нас баралт байдгийг бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн 2024 оны байдлаар 18,200 гаруй иргэн нас барсан. Үүний 6000 орчмыг нь бид аварч болох байсан.

Түргэн тусламж хурдан очоод, эрчимт эмчилгээг сайн хийсэн бол бид 6000 гаруй иргэдээ алдахгүй байх боломж байсан гэдэг тоо баримт бий. 

Тийм учраас энэ асуудлыг орон даяар цэгцэлж, хийж чаддаг болох нь чухал. Үүнийг удирдаж, зохион байгуулан ажиллаж чадах бүтэц бол УГТЭ болоод цахим эмчилгээний хөтөлбөр. 

Зүрх судасны бие даасан төв байгуулах асуудлыг Засгийн газраас дэмжиж байгаа нь мөрөөдөл биелэх боломжтой болж буйн эхлэл юм.

Энэ төв нь 15,600мкв орчим талбайтай, зоорины давхартайгаа нийлээд найман давхар цогцолбор болно. Үүн дотор судсан доторх мэс заслаас эхлээд зүрх шилжүүлэн суулгах хүртэл боломжтой тоног төхөөрөмжүүдийг суурилуулна. Мөн орон нутагт яаралтай тусламж үзүүлж, эмчилгээ хийх боломжтой багийг сургах тогтолцоо ажиллана" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.