0
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор гурван чиглэлд өөрчлөлт оруулж, нэг чиглэлийг шинээр нэмжээ.
Тодруулбал,
-Ч:7 буюу "Нисэх-МУБИС-Ард кино театр" чиглэлийг "Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв",
-Ч:9 буюу "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-МУБИС"
-Ч:22 буюу “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгаж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс энэхүү чиглэлийг богино эргүүлж Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болгожээ. Улмаар Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Эдгээр чиглэлийн үйлчилгээг наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.