dobu.mndobu

Туулын хурдны замыг барьснаар замын ачаалал 30 хүртэл хувиар буурна

Туулын хурдны замыг барьснаар замын ачаалал 30 хүртэл хувиар буурна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Уг замыг барих тендерт өнгөрсөн долоодугаар сарын 23-ны өдөр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулаад удаагүй байгаа юм.

Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт зургаан эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9,878 метр урт гүүр, дөрвөн байршилд 190 метр уртт туннельтэй байхаар төлөвлөсөн аж. Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, шинэлэг архитектурын өнгө төрхтэйгээр орчин үеийн стандартаар барих цогц авто замын төсөл юм.

Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай байна. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна гэж тооцоолжээ. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.