0
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал асуулга авсан билээ. Санал асуулга дуусаж, дүн гарчээ.
Төсвийн төсөлд нийт 189 мянга гаруй иргэн санал өгсөн байна.
Нийт санал өгсөн иргэдийг насны бүлгээр авч үзвэл:
-18-34 насныхан 93,755 иргэн (49.87%)
-35-54 насныхан 85,893 иргэн (45.68%)
-55 ба түүнээс дээш насныхан 8,368 иргэн (4.45%) байгаа юм.
Иргэдийн олонх нь ирэх онд төсвийн хөрөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах шаардлагатай гэсэн саналыг өгчээ.
Мөн төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлалын салбари хэмнэлт хийх шаардлагатай гэсэн байгаа юм.
Соёлын төвийг шинээр барихгүй, тэвчих хэрэгтэй гэсэн байгаа бол татварын хувь хэмжээг бууруулахад 150 мянга 610 иргэн санал өгсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.