0
Энэ сарын 3-5 ны өдрүүдэд Аргентин улсад зохион байгуулагдсан Бодибилдингийн “IFBB ELITE PRO” холбооны “MUSUMECI” тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин IFBB холбооны анхны “Дэлхийн аварга” Б.Сугарсүрэн оролцож топ таван тамирчны нэгээр шалгарч, медаль хүртжээ.
Дэлхийн бодибилдингийн хамгийн том холбоо болох “IFBB ELITE PRO” холбооны уг тэмцээн нь 1946 оноос хойш 79 дэх жилдээ зохион байгуулагдаж буй. Тус тэмцээн зохион байгуулагдсанаас хойш анх удаа Монгол хүн оролцоод тавдугаар байранд оржээ.
Дэлхийн нэр хүнд бүхий PRO тамирчид оролцдогоороо онцлог уг тэмцээний “WELLNESS” ангилалд амжилттай оролцож, шилдэг таван тамирчны нэгээр ийнхүү Монгол бүсгүй шалгарлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.