0

Өнөөдөр Blackpink хамтлагийн гишүүн, дэлхийн хэмжээний од Lalisa Manobal-ын 29 насны төрсөн өдөр тохиож байна.
Тэрбээр уран бүтээл, амжилтаараа олон улсын хөгжмийн ертөнцөд тод мөр үлдээсэн төдийгүй K-pop урсгалын нөлөөг дэлхий даяар түгээж буй төлөөлөгчдийн нэг юм.
Лиса нь 1997 оны гуравдугаар сарын 27-нд Тайландын Бурирам мужид төрсөн. Анх Пранприя Манобал нэртэй байсан ч хожим аз, амжилтыг бэлгэдэн Лалиса хэмээн нэрээ өөрчилжээ. Тэрээр 2011 онд Өмнөд Солонгост YG Entertainment-д бэлтгэгчээр элссэнээр урлагийн замналаа эхлүүлж,
Blackpink хамтлагийн гишүүнээр 2016 онд дебют хийж, богино хугацаанд дэлхийн хамгийн амжилттай охидын хамтлагуудын нэг болж чадсанаар 2021 онд анхны бие даасан “Lalisa” цомгоо гаргаж, эхний долоо хоногтоо 736 мянган хувь борлогдсон амжилтаар шинэ рекорд тогтоосон. Мөн “Money” дуу нь Spotify платформд нэг тэрбум стриймд хүрсэн анхны K-pop соло уран бүтээлчийн бүтээл болсон юм.
Тэрбээр, 2024 онд өөрийн Lloud компанийг байгуулж, RCA Records-той хамтран ажиллах болсон. Үүний үр дүнд “Rockstar” дуугаараа Billboard Global Excl. US чартыг тэргүүлж, 2025 онд гаргасан “Alter Ego” цомог нь Billboard 200 жагсаалтын эхний аравт багтсан 2025 онд “The White Lotus” цуврал кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн байна.
Лиса нь есөн удаагийн Геннисийн дэлхийн дээд амжилтын эзэн бөгөөд MTV Video Music Awards болон MTV Europe Music Awards-аас шагнал хүртсэн анхны K-pop соло уран бүтээлч болсон. Түүнчлэн Тайландын Соёлын яамнаас “Соёлын элч” хэмээн өргөмжлөгдөж, эх орныхоо соёлыг дэлхийд сурталчилсан хувь нэмрээрээ өндөр үнэлэгддэг.
Өдгөө дэлхий даяар хамгийн олон дагагчтай K-pop уран бүтээлчдийн нэг төдийгүй Celine, Bulgari, Louis Vuitton, Nike зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болж, загварын салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.