dobu.mndobu

Хууль буруу хэрэглэн хүний эрхийг зөрчсөнийг илрүүлжээ

Хууль буруу хэрэглэн хүний эрхийг зөрчсөнийг илрүүлжээ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, хууль буруу хэрэглэж зөрчлийн холбогдогч нарын эрхийг зөрчсөн зөрчлийг илрүүллээ. 

Шалгалтаар эрх бүхий албан тушаалтан насанд хүрээгүй хүнд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасныг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулахдаа хууль буруу хэрэглэн хүний эрхийг зөрчсөн зөрчлийг илрүүлжээ. Улмаар 16 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу шийдвэрлэн, торгох шийтгэлийн 5,500,000 төгрөгийг  холбогдогч нарт буцаан олгон шийдвэрлүүлсэн аж.      

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.