0
2025 оны наймдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд “Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, машинд хүчээр суулгаж авч яваад дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж мөнгөлөг саарал өнгийн Pruis 30 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй үл таних 20 орчим насны дөрвөн эрэгтэй ганцаараа явж байсан эмэгтэйг зодож, айлган сүрдүүлж, хүчээр машинд суулгаж, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдсэн хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх этгээдүүд нь унаж явсан тээврийн хэрэгслээ түрээслэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг аж. Иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, аль болох гэрэлтүүлэгтэй хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.