dobu.mndobu

ГССҮТ-ийн алслагдсан дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэний амийг аварлаа

ГССҮТ-ийн алслагдсан дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэний амийг аварлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас маш хүнд гэмтсэн иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварлаа.

Тайлбар байхгүй.

Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар болон Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал, жолооч М.Пүрэвбаатар нарын баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Тус үйлчлүүлэгчийн хувьд нүд, эрүү нүүрний болон нурууны бэртэл, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байсан бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлснээр өдгөө ГССҮТ-д шилжүүлэн эмчилж буй юм.

Тайлбар байхгүй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.