dobu.mndobu

"Дунд ангийн сурагчид хогийн савнаас авсан электрон тамхиа дахин хэрэглэдэг"

"Дунд ангийн сурагчид хогийн савнаас авсан электрон тамхиа дахин хэрэглэдэг"

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан электрон тамхи, тамхидалтын асуудлаар сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтнууд болон УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар хамтран мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн эмч Б.Сарантуяа:

-Дэлхий нийтийг аюулд хүргэж буй тамхины хор хөнөөлийн тухай хүүхэд багачууд, өсвөр үеийнхэндээ хэлж таниулах нь эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч, эмч бидний үүрэг юм. Утаат тамхи болон электрон тамхи хоорондоо яг ижилхэн хор уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Утаат тамхи бол арай илүү хортой, электрон тамхи тамхинаас гарахад тусалдаг эсвэл никотин агуулаагүй гэсэн төөрөгдөл, худал мэдээллүүд маш ихээр цацагдаж байна.

Үүнтэй холбоотой өсвөр үеийнхэн янз бүрийн амт, үнэртэй зүйлд татагддаг . Ямарваа нэгэн юмыг сонирхдог, сониуч нас нь байдаг учраас хүүхдүүдийг хорт бодис, донтолт руу хөтөлж аваачиж байгаа юм.

Сургууль дотор болдог бодит кейсийн тухай дурдахад, Дунд ангийнхны ариун цэврийн өрөөний хогийн савны ёроолоос электрон тамхи гарч ирдэг. Зарим нь цаасаар ороосон, харин зарим нь ил шахуу байж байдаг. Үүнээс харахад бид бүгд хогийн савны ёроолыг гараар хамж байгаад тэр дундаасаа электрон тамхиа аваад амандаа хийнэ гэхээр яаж ч бодсон ой тоонд багтахааргүй асуудал юм. Тэгэхэд хогийн савны ёроолоос хүүхдүүд аваад дахин дахин нэгэндээ дамжуулан хэрэглэж байгаа нь маш их ноцтой санагдаж байна.

Электрон тамхийг татаж буй хүчин зүйлс байгаа юм. Энэ болохоор ар гэрийн хараа хяналт дутуу, сэтгэл санааны хүнд байдлаасаа болж татдаг гэсэн тайлбаруудыг өгч байна. Энэхүү асуудалд эцэг эхчүүд нь сайн анхаарч өгөөсэй гэж хүсэж байна. Тамхины эсрэг дуу хоолойгоо өргөж нэгдье гэж та бүхнийг уриалж байна гэв.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.