dobu.mndobu

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад ологдог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба  хаагчдад ологдог мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4400 гаруй аюулт үзэгдэл, ослын дуудлагаар гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэж, 5300 хүний амь нас, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалан амжиллажээ.

Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын энэ сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн батлав.

Тус журамд:

- Аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоогоор /85 хувь/;

- Буцалтгүй нэрвэгдэгч гаргасан тохиолдолд /105 хувь/;

- Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд /44 хувь/;

- Гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй үүрэг гүйцэтгэсэн тохиолдол /15 хувь/-ийн мөнгөн урамшуулал олгохоор тус тус тусгасан.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.