dobu.mndobu

Нисэхийн уулзвараас Сонсголон хүртэлх авто замын хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл хаалаа

Нисэхийн уулзвараас Сонсголон хүртэлх авто замын хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл хаалаа

2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагт Сонсголонгийн зам, Нисэхийн уулзвараас хойш түлш тээвэрлэж явсан автомашин эвдэрч, замын гадаргуу дээр түлш асгарсан нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нисэхийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэлх хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, замын гадаргууг цэвэрлэх ажил явагдаж байна.

Уг саатлаас шалтгаалан Наадамчдын гудамж, Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө замуудын хөдөлгөөнд нөлөөлж ачаалал авсан.

Замын гадаргууг цэвэрлэх ажил 22:00 хүртэл үргэлжлэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.