0
Камертон хамтлаг фенүүддээ зориулан 25 дуугаа шинэ клиптэйгээр гаргалаа.
Энэхүү дуу нь анх Камертон хамтлагийн 25 жилийн ойд зориулан бүтээгдэж, 25 дууны нэрийг холбон өгүүлсэн утга төгөлдөр бүтээл гэдгээрээ онцлогтой.
Өөрөөр хэлбэл, хамтлагийн уран бүтээлийн 25 жилийн түүх, дурсамжийг нэгэн дуунд багтаан илэрхийлэхээр зорьсон бүтээл юм.
Фэнүүдийнхээ дурсамжийг сэргээж, шинэхэн өнгө төрх, мэдрэмжийг авчирсан энэхүү дуу нь Камертон хамтлагийн 30 жилийн ХААЛТЫН хүндэтгэлийн тоглолтод дуулагдах юм.
Камертоны хүндэтгэлийн тоглолт нь есдүгээр сарын 26, 27-нд ASA Arena-д болно.
Тасалбарыг энд дарж авах боломжтой.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.