0

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ.
Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар буруутган шалгаж байна.
Сануулахад, уг асуудалтай холбогдуулан түүнийг намаас чөлөөлөх шийдвэрийг МАН-ын дарга Н.Учрал гаргаад байгаа билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.