dobu.mndobu

Хохирогчийн ээж: Н.Э охин руу маань залгахаар айгаад ярьж чаддаггүй байсан

Хохирогчийн ээж: Н.Э охин руу маань залгахаар айгаад ярьж чаддаггүй байсан

"Gem mall" худалдааны төвд эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр /2025.09.17/ болж байна. Энэ үеэр талийгаач эмэгтэйн ээж хэвлэлд мэдээлэл өглөө.

Хохирогчийн ээж: 

-Н.Э охин руу маань залгахаар айгаад чичрээд ярьж чаддаггүй байсан. Маш их дарамтад байсан. Дарамтаас болоод аргаа ядаад охин минь салахаар шийдсэн. Өмгөөлөгчийн асуусан хариултад Н.Э жүжиглэж худлаа хариулсан. Дандаа худлаа ярьдаг.  Худлаа ярьж, өөрийгөө өмгөөлөөд байхаар нь даралт ихсээд шүүх хурлаас гараад ирлээ.

Хүчирхийлсээр байгаад ингэж болдог юм байна гэж бодоод сүүлдээ амийг нь авчихлаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь аймшигтай. 

Том хүү нь багаасаа аавдаа зодуулж, их дарамтад өссөн гэдгээ өөрөө ч хэлж байсан. "Би аавыгаа үзэн яддаг, аавыгаа аав гэж хэлмээргүй байна" гээд ярьдаг байсан. Гэтэл аавынх нь талынхан хүүг наймдугаар сард авч яваад, хүүгийн санаа өөрчлөгдөөд байх шиг байна. 

14 настай охин дүү нь амиа хорлох юмсан гэж хүртэл ярьдаг байсан. Танай аав ээж юу хийж явж байгаа юм гээд бид нарыг гэртээ оруулдаггүй байсан. Охиноо зовоохгүйн тулд аяыг нь хараад л байж байдаг байсан. 

Н.Э ерөөсөө ажил хийдэггүй. Гэртээ хэвтээд л миний охиныг дарамтлаад байж байдаг байсан. Тусдаа амьдардаг би ч харахаараа айдаг. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.