dobu.mndobu

Энэ сард бүх нийтээрээ хоёр удаа амарна

Энэ сард бүх нийтээрээ хоёр удаа амарна

Арваннэгдүгээр сард Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн амралтын хоёр өдөр тохиож, иргэд амрах юм.

Тодруулбал, энэ сарын 10-ны мягмар гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой буюу Монгол бахархлын өдөр тохионо. Харин арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тэмдэглэнэ.

“Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу Их эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөр, мөн арваннэгдүгээр сарын 26-ны Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нь бүх нийтийн амралтын өдөр юм.

Эдгээр түүхэн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаанууд зохион байгуулагдана. Тухайлбал, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хааны цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 10-ны мягмар гарагт болно.

Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар товлогджээ.

Ийнхүү арваннэгдүгээр сард тохиох үндэсний түүх, өв соёлын хоёр томоохон баяраар иргэд бүх нийтээр амарч, баярын арга хэмжээнд оролцох боломжтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.