dobu.mndobu

"Gate"-ийн П.Мөнхсайхан "Говь" ХК-ийн удирдлагуудаас хариуцлага нэхэж, хамтран ажиллахаас татгалзжээ

"Gate"-ийн П.Мөнхсайхан "Говь" ХК-ийн удирдлагуудаас хариуцлага нэхэж, хамтран ажиллахаас татгалзжээ

"Gate" сүлжээ рестораны Үүсгэн байгуулагч П.Мөнхсайхан өөрийн цахим хуудастаа "Говь" ХК-ийн удирдлагуудаас хариуцлага нэхжээ. 

Тэрбээр "Уг нь "Говь" ХК бол Монголыг төлөөлөх, жинхэнэ Монгол брэнд л дээ. Агуулга, чанар, загвар гээд дэлхийд нүүр бардам зарах цөөн зүйлсийн маань нэг. Муу удирдлагуудаас болж энэ үнэт зүйлээ үгүйсгэх, тэнд ажиллаж байгаа олон хүн, ер нь энэ брэндийг бүтээлцсэн тэр их хүмүүсийн ажлыг үгүйсгэх утгагүй. Би хувьдаа бойкот хийхгүй, гэхдээ олон дагагчтай хүний хувьд бусдад сурталчлахгүй байж, ёс зүйгүй удирдлагуудаас нь хариуцлага нэхэх байр суурьтай байна" гэжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Cante” хэмээх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө зодоон болж, нэг иргэн гавал, тархины хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн юм.

Улмаар долоодугаар сарын 24-нд, прокурорын байгууллагаас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир болон “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нарыг яллагдагчаар татаж, эхний гурван этгээдийг цагдан хорьсон бол Б.Амарсайхан хилээр гарч оргосон билээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.