dobu.mndobu

Гурван хүн машины төмөр хийцэд хавчуулагджээ

Гурван хүн машины төмөр хийцэд хавчуулагджээ

Энэ сарын 21-ний өдөр Өмнөговь болон Ховд аймагт тус тус зам тээврийн осол гарч, нийт гурван иргэн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Шар толгод” гэх газар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 305 км, сумын төвөөс зүүн тийш 20 км-т) хоёр ачааны автомашин мөргөлдсөн тухай дуудлагыг 18:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасаг болон Эрүүл мэндийн төвийн алба хаагчид очиж ажилласан аж. Улмаар “NXG4250” болон “CA4250” загварын ачааны автомашин мөргөлдөж, жолооч Г. (54 настай, эрэгтэй), Ч. (57 настай, эрэгтэй) нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 19:13 цагт эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Мөн энэ өдөр 21:30 цагт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Дөрвийн газар” гэх газарт (аймгийн төвөөс зүүн тийш 14 км, сумын төвөөс баруун урд зүгт 18 км) суудлын автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага иржээ.
Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход Эрдэнэбүрэн сумаас Жаргалант сумын чиглэлд иргэн Э-гийн жолоодож явсан “LEXUS-470” загварын автомашин урдаа явж байсан тракторыг мөргөж осолдсон байна.

 Үүний улмаас зорчигч Э. (54 настай, эмэгтэй) машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.