dobu.mndobu

Ж.Чинбүрэн сайд тушаал гаргаж, эрт илрүүлгийн санхүүжилтийг ЗОГСООВ

Ж.Чинбүрэн сайд тушаал гаргаж, эрт илрүүлгийн санхүүжилтийг ЗОГСООВ

Засгийн газраас Монгол Улсын нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэрийг гарган, 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийж эхэлсэн билээ. Уг шинжилгээг иргэн жилд нэг удаа үнэ төлбөргүй өгөх боломжтой юм. Гэтэл орон даяар зогсоохоор болсон байна. 

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ. 

Мэдэгдэлд, "Эрүүл мэндийн сайдын 2025 оны 9-р сарын 17-ны өдрийн 1а/4450 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтийг түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул дээрх тусламж үйлчилгээний санхүүжилтийг 2025 оны 10-р сарын 1-ний өдрөөс зогсоож байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Иймээс өнөөдрөөс (2025.09.22) шинээр нэхэмжлэл үүсгэхгүй байхыг анхааруулсан байна. 

Ийн зогсоож буй шалтгаанаа "Мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлохын тулд" хэмээсэн байгаа юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.