0
Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шүүх хурал өнөөдөр/2025.09.23/ Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Улмаар эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутган, 2 жилийн хорих ял оноож шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сануулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долоодугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг яллагдагчаар татсан билээ.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.