dobu.mndobu

"Хүүхдийн мөр биш" гэдэг нь тогтоогджээ

"Хүүхдийн мөр биш" гэдэг нь тогтоогджээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хоёр настай хүүгийн эрэлд явсан ар гэрийн хүмүүс энэ сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай зургийг Хээрийн штабын албаны хүмүүст үзүүлжээ.

Тухайн мөр байсан газарт аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа С.Мөнхбаатараар нараар ахлуулсан алба хаагчид, хоёр эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулжээ.

Улмаар тус мөрнөөс журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан аж. Тухай мөрний талаарх мэдээлэл, шинжилгээний хариуг алга болсон хүүгийн аав, ээж ар гэрийн хүмүүст танилцуулжээ.

Иймээс иргэдэд худал мэдээлэл түгээж төөрөгдүүлэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.