dobu.mndobu

9 болон 6 настай хүүхдүүдээ хөнөөж, цогцсыг нь агуулахад хадгалсан байжээ

9 болон 6 настай хүүхдүүдээ хөнөөж, цогцсыг нь агуулахад хадгалсан байжээ

Долоон жилийн өмнө Шинэ Зеландад бага насны хоёр хүүхдээ хөнөөж, цогцсыг нь чемоданд хийн агуулахад хаясан хэргээр Солонгос эмэгтэй яллагдагчаар татагдаж байв. Шүүхээс түүнийг гэм буруутайг нь тогтоожээ.

Тодруулбал, Шинэ Зеландын Окландын дээд шүүхийн тангарагтны шүүх уг эмэгтэйд хүүхдүүдээ хөнөөж, улмаар олон жилийн турш хайхрамжгүй хандсан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Улмаар бүх насаар нь хорих ял оноож магадгүй байгаа ажээ.

2018 оны зургаадугаар сард есөн настай охин, зургаан настай хүүдээ антидепрессанттай шүүс уулгаж амь насыг нь хохироосон хэрэгт буруутгасан байсан юм

Тэрбээр 2017 онд нөхрөө хорт хавдраар нас барснаас хойш долоон сар орчмын дараа хүүхдүүдээ хөнөөж, цогцсыг нь чемоданд хийж, Өмнөд Солонгос руу зугтахаасаа өмнө Окланд дахь агуулахдаа хадгалсан нь тогтоогджээ. Өмгөөлөгчид нь түүнийг нөхөр нас барсны улмаас сэтгэл санааны болон бие бялдрын хувьд сул дорой байсан тул хүн амины хэрэгт буруугүй гэж шүүх хурлын үеэр маргасан байна.

Уг эмэгтэй гэмт хэрэг үйлдээд 2018 оны сүүлээр Солонгост ирээд нэрээ өөрчилсөн нь тогтоогдсон. 2022 онд санхүүгийн бэрхшээл тулгарч тэрбээр хүүхдийнхээ цогцсыг хадгалж байсан агуулахынхаа түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болсон байна. Улмаар агуулахыг онлайнаар дуудлага худалдаанд оруулжээ.

2022 оны наймдугаар сард агуулахыг дуудлага худалдаагаар авсан нутгийн иргэн хүүхдүүдийн цогцсыг олж цагдаад мэдэгджээ. Улмаар тус оны есдүгээр сард Солонгосын Улсан хотод баривчлагдаж, Шинэ Зеландад шилжүүлэн өгчээ. Солонгост төрсөн ч Шинэ Зеландад цагаачилж, тус улсын харьяат иргэн болсон байсан аж.

Эх сурвалж: Yonhap news

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.