dobu.mndobu

Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Энэ сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага иржээ. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь эцэг, эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон аж.

Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн “Сайхан мод” гэдэг газар сураггүй алга болсон 2 настай хүүхдийн эрлийг үйл ажиллагааг үргэлжилж байна.

Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, 1 эрэлч нохой, Ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, ЕБС, СӨБ нийт 56 хүн , 15 автомашин, 5 морь, 1 эрэлч нохойтойгоор алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км-т Нялуугийн хаш гэдэг газраас эрлийн ажиллагаа явагдаж байна.

А.Номин

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.