dobu.mndobu

Хөвсгөл, Төв аймагт алга болсон иргэдийг эрэн хайж байна

Хөвсгөл, Төв аймагт алга болсон иргэдийг эрэн хайж байна

Хөвсгөл болон Төв аймагт сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллаагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан юм. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Н.Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 18:45  цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.