0

Нийтийн байранд эмэгтэй хүний амь насыг хохироосон этгээдийг дайчлан баривчлав.
Тодруулбал, "Манай ах хамтран амьдрагчаа алсан гээд хоёр, гурван хоног архи уугаад байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нийтийн байрны ... дугаар тоот өрөөнд эмэгтэй хүний цогцос байсныг илрүүлж, хэрэгт холбогдогч этгээдийн дайчлан баривчиллаа. Тухайн этгээд нь уг хэргийн энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн талаар урьдчилсан байдлаар мэдүүлжээ.
Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шуурхай бүрэлдэхүүн шалгаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.