dobu.mndobu

Монголын бяцхан шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Монголын бяцхан шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Алматы хотод өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдсөн энэ тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэв.

Охидын 8 хүртэлх насны ангилалд “Гэгээн-Арвай” клүбийн шатарчин Б.Цэлмэг хүрэл, 10 хүртэлх насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр мөнгөн медаль авлаа. Ч.Нандинжигүүр өнгөрсөн жил өсвөрийн ДАШТ-ий IV байрm шалгарч, медалиас мултарсан бол өнөө жил мөнгөн медалиар энгэрээ мялаав.

2024 онд сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Цэлмэг сүүлийн 11 дэх өрөгт нутаг нэгт Н.Аз-Эрдэнэтэй таарч, хожин, 3-р байр эзэлсэн байна. ДАШТ-ий охидын 8 хүртэлх насны ангилалд 2013 онд олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгө, 2014 онд Д.Мөнхзул алт, 2016 онд кандитат мастер Д.Өнөрзул мөнгөн медалийн эзэн болсон юм. Түүнээс хойш 9 жилийн дараа энэ насны ангилалд монголчууд дахин медаль авсан нь онцлог.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.