0

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюутолгой” компанийн гүний уурхайд өнөөдөр осол гарч, 15 ажилтан бэртсэн байна.
Тодруулбал, өчигдөр /2026.10.29/ 18:00 цагийн орчимд чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүний улмаас гүний уурхайд чичирхийлэл үүсжээ.
Ослын дараа уурхайн ослын удирдлага болон аврах багийнхан шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэн, эрүүл мэндийн байдлыг нь шалгасан байна.
Компанийн мэдээлснээр, ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд чичирхийллийн улмаас үүссэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж, бэртэл авчээ. Одоогоор тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай оношилгоог хийж байгаа аж.
Мөн уурхайн нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа бөгөөд ослын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой болмогц олон нийтэд хүргэхээ компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.