0
Stray Kids хамтлагийн дуучин Банг Чан энэ сарын 3-нд төржээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө Самсунг эрүүл мэндийн төв болон Солонгосын НҮБ-ын Хүүхдийн сангийн хороонд нийт 200 сая вон, тус бүр 100 сая вон хандивласан байна .
Энэхүү хандивыг Самсунг эрүүл мэндийн төвийн хүүхэд, өсвөр үеийнхний эмчилгээний зардал болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус, ариун цэврийн байгууламж, боловсрол, хамгаалалт, яаралтай тусламжийн төслүүдэд зарцуулах аж.
Энэхүү хандивын дараагаар Банг Чаныг НҮБ-ын Хүүхдийн сангийн 'UNICEF Honors Club' буюу өндөр үнэ цэнтэй хандивлагчдын гишүүнээр сонгов.
Тэрбээр "Миний төрсөн өдрөөр шүтэн бишрэгчдийнхээ илгээсэн нандин хайрын ачаар би халуун дулаан сэтгэлээ хуваалцаж чадсан. Энэ нь хүүхдүүдэд илүү гэрэл гэгээтэй мөрөөдөл мөрөөдөж, маргаашийг гэрэл гэгээтэй болгоход нь бага ч гэсэн тус болно гэж чин сэтгэлээсээ найдаж байна" гэжээ.
Өнгөрсөн жил тэрбээр мөн төрсөн өдрөөрөө Солонгосын Олон нийтийн цээжинд нийт 100 сая вон хандивлаж, өндөр үнэ цэнтэй хандивлагчдын нэгдэл болох “Хүндэт нийгэмлэг”-ийн гишүүнээр томилогдсон юм.
Ташрамд, Stray Kids 18, 19-нд Инчон Азийн төв цэнгэлдэх хүрээлэнд " Dominate : Celebrate " дэлхийн аялан тоглолтоо хийнэ .
Эх сурвалж: Yonhap News
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.