dobu.mndobu

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалж байсныг илрүүлжээ

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалж байсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий байгууллага нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмт хэргийг тус аймгийн цагдаагийн газар илрүүлжээ. Улмаар Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байгаа аж.

Уг ургамал нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон мансууруулах ургамал юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлд заасан Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг тариалах гэмт хэргийг хуулийн этгээдийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухай хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 40-200 сая төгрөг хүртэлх төгрөгөөр торгох, ял шийтгэх зохицуулалттай. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.