dobu.mndobu

Орон сууцны залиланд өртсөн 2200 гаруй хохирогч иргэний хэргийг шалгаж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-03

Орон сууцны залиланд өртсөн 2200 гаруй хохирогч иргэний хэргийг шалгаж байна

Барилгын компаниуд орон сууцны захиалгыг давхардуулан гэрээ байгуулан 2200 гаруй иргэнд 173 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэргийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэж байна.

Иймээс орон сууцны захиалгад залилуулж хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж цаашид иргэдийг орон сууцны залилангийн гэмт хэргээс хамгаалах үүднээс дараах асуудлыг Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэхээр боллоо.

1. Баригдаж буй орон сууцны барилгатай холбоотой мэдээлийг нэгтгэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах түр журмыг гаргах;

2. Баригдаж буй орон сууцыг мэдээллийн цахим системд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй болгох (бүртгэлийг цахимжуулж, мэдээллийг ил тод болгосноор залиаланг бууруулах);

3. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй саатсан барилгын инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нийслэлээс нэн тэргүүнд шийдвэрлэхэд анхаарах;

4. Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон сууцны залилах гэмт хэргийн шийдвэрлэлт, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлийг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн өглөө.

Ирэх 7 хоногт дээрх асуудлыг Засгийн газарт танилцуулж, тогтоол гаргахаар боллоо.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.