0
“МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх замыг шөнийн цагаар хааж шугам сүлжээний ажил хийхтэй холбоотой шөнийн тээврийн хоёр чиглэлд түр өөрчлөлт орно.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэх аж.
Зам хаахтай холбогдуулан шөнийн тээврийн ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”, ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн замналд өөрчлөлт орж, ТЭЦ-3 замаар тойрч зорчихоор болжээ.
Замыг өнөөдөр болон маргааш 23:00 цагт хаах бол энэ сарын 4-ний 06:00 цаг, 5-ны 06:00 цагт нээнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.