0
Холимог тулааны 2025 оны залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд ОУХМ Б.Алтанчимэг дэлхийн аварга болсон билээ.
Улсын хоёр удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин юм. Тэрбээр тэмцээнээ дуусган өчигдөр /2025.10.06/ эх орондоо иржээ.
Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдсөн Тбилисийн ДАШТ-д Монгол Улсаас нийт дөрвөн тамирчин нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.