dobu.mndobu

“Татар” УСК “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

“Татар” УСК “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолд “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино долоон номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ.

Тодруулбал, “Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” уран сайхны киноны уран бүтээлчид шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиолч, шилдэг продюсер, шилдэг зураглаач, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр зэрэг номинацид нэр дэвшсэн байна.

Мөн түүнчлэн энэхүү наадмын Монгол киноны хэсэгт “Татар” уран сайхны кино сонгогдсон бөгөөд тус уран бүтээлийг аравдугаар сарын 9-нд 20.00 цагаас “Prime Cineplex Encanto” кино театрт толилуулах юм. 

Ташрамд дурдахад, “Татар” уран сайхны есдүгээр сарын 19-нд албан ёсны нээлтээ хийснээсээ хойш бүх кинотеатруудаад үзэгчдэд хүрч буй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.