0

Африк тивд анх удаа зохион байгуулагдах “Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл ажил, оролцооны талаар зохион байгуулагчид болон холбогдох албаны төлөөлөл уулзлаа.
Энэ удаагийн наадам 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд өрсөлдөх юм.
Манай улсаас спортын 6 төрөлд нийт 10 тамирчин оролцох эрхээ авсан бөгөөд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргахаар зорьж буй залуу тамирчдадаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам спортын өндөр амжилт хүслээ.




Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.