dobu.mndobu

Netflix “Physical Asia” шоунд оролцох баг, тамирчдыг танилцууллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-10

Netflix “Physical Asia” шоунд оролцох баг, тамирчдыг танилцууллаа

Netflix-ийн энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийх Physical Asia”-д оролцох багууд тус бүр өөрийн онцлогтой  Азийн найман улсын баг хоорондоо өрсөлдөх юм. "Physical" цувралд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонези, Австрали, Филиппин зэрэг орны 48 тамирчин оролцоно.

Продюсер Жан Хо Ги “Азийн багуудын тэмцээн учраас бид аль болох  Ази тивийг төлөөлөх онцлог, бүс нутаг, улс бүрийн онцлогийг харуулахыг зорьсон тул аль болох давхцах шинж чанар багатай улсуудыг сонгон шалгаруулсан” гэв.

Продюсер Жан Хо Ги үргэлжлүүлэн "Монгол бол хүн бүрийн хамгийн их айдаг баг. Тэд ямар ч нөхцөлд үл хөдөлшгүй аварга хад шиг баг. Та бүхэн Монголын дайчдын аймшигт тулааны эр зоригийг нүдээр харах боломж бүрдлээ."
 

Netflix‑ийн “Physical Asia” реалити шоу нэвтрүүлэгт манай улсын баг бүрэлдэхүүнд Улсын арслан Б.Орхонбаяр, Холимог тулаанч Б.Энх‑Оргил, 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцож байгаа юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.