dobu.mndobu

SpaceX Starship пуужингийн 11 дахь удаагийн хөөргөх туршилтыг хийнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-13

SpaceX Starship пуужингийн 11 дахь удаагийн хөөргөх туршилтыг хийнэ

SpaceX компани starship пуужингийн 11 дахь удаагийн хөөргөх туршилтын нислэгийг Улаанбаатарыг цагаар аравдугаар сарын 14-ний өглөө 7 цаг 15 минутад хөөргөнө.

Туршилтаар Super Heavy өсгөгчийн өгөгдөл цуглуулах, дулаан хамгаалалтыг стресс-тест хийх, мөн буцан буух үеийн маневрыг дуурайх нислэгийн туршилтуудыг гүйцэтгэх болно. Тус пуужинд starlink сансрын хиймэл дагуулын жинтэй ижил найман симуляторыг байрлуулах ба буцаж агаар мандалд дахин орж ирэхэд бүрэн шатах юм. Энэ туршилтаар өмнө наймдугаар туршилтад ашиглагдаж байсан 24 удаа туршигдсан Raptor хөдөлгүүр ашигланa.

Super Heavy бол сансрын хөлгийг дэлхийн таталцлаас гаргах хангалттай хурд, хүчийг өгдөг өсгөгч хэсэг юм. Starship сансарт хүрсний дараа Super Heavy салж, дэлхий рүү дахин бууна.

Super Heavy өсгөгч нь буух үедээ 13 хөдөлгүүрийг асааж, дараа нь чиглэл өөрчлөх шатанд таван хөдөлгүүртэй шинэ тохиргоонд шилжинэ. Үүний дараа буултын шаталтын төгсгөлийн үе шатанд гурван төв хөдөлгүүрт шилжиж, далайн гадаргын дээр бүрэн хөвөх байдалд орсны дараа унтарч, Америкийн буланд бууна. Харин Starship-ийн дээд хэсэг нь Энэтхэгийн далайд буух болно. Энэхүү туршилтын гол зорилгуудын нэг нь үе шат хооронд шилжих үед хөдөлгүүрүүд унтрах үеийн бодит нөхцөлийг хэмжиж ажиглах явдал юм.

Нислэгийн туршилтын шууд дамжуулалт хөөрөлтөөс 30 минутын өмнө эхэлнэ. X.com-ийн @SpaceX хуудсаар, мөн X TV аппликейшн дээр үзэх боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.